"Үг" (Эссэ)
2011-12-08,12:08
Үгний тухай чөлөөтэй ярилцъя. Үг гэж юу вэ? Эхэнд үг байсан үг нь бурхантай хамт байсан ба үг нь өөрөө бурхан юм гээд л хүн төрлөхтний оюун санааны охь болсон библи дээр бичсэн байдаг шүү дээ. Ертөнцийг үг бүтээж, бас сөнөөж чадна. Үг бол оюун санаа, оюун санаагүй бүтээл гэж үгүй, оюун санаагүй амьдрал гэж үгүй. үг нь хэл соёл түүхийг ч бас бүтээнэ. Үг ямар хурдтай юм гэж та надаас асуу? үгийг гэрлийн хурдаар ч хэмжиж болдоггүй зүйл юм. Учир нь үгийн хурдаар бид хаана ч очиж болдог шүү дээ. Үг хэр хүчтэй юм гэж та надаас асуу? тэгвэл ганц үг ганц өгүүлбэр хүнийг амьдруулж бас алж чаддаг тэрч байтугай цагаа олсон үг юунаас ч илүү үнэтэй байдаг үг бол ухааны сэтгэлгээний сэтгэлийн илэрхийлэл юм. Аливаа өс хонзон, өглөг, авлага бүхэн үгнээс л үүс ч үгээр л дамждаг. Эцсийн найдвараа алдаж байгаа хүнийг үг л авардаг. Жишээ нь: Бенжамин Франклин зургаан мэргэжил эзэмшсэн төдийгүй Франц, итали, латин хэлтэй энэ агуу том хүн үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг бусдын хэлсэн үгийг тоодоггүй хүн байжээ. Нэгэн удаа найз нь франклин чамд ямар ч ирээдүй алга учир нь чи бусдыгаа сонсдоггүй үргэлж өөрийгөө нэгт тавьж өрөөлийг үл тоох юм. Одоо тэд чамаас залхжээ, тэд чамгүй байхдаа аз жаргалтай байдаг. Тэд бас чамайг байхүй үед л оюун санаагаа бусадтайгаа хуваалцхыг хүсдэг гэжээ. Ийнхүү найзын тэр хатуу үг л Бенжаминийг алдаагаа засахад нь тусалсан гэдэг. Иймээс ч Бенжамин улсынхаа ерөнхийлөгчөөс ч илүү нэр хүндтэй болсон гэдэг. Үг сонсож сурна гэдэг урлаг сонсосноо бусадтайгаа хуваалцана гэдэг агуу сэтгэлгээ юм. үгээс номоос л энэ бүгдийг эзэмшдэг шүү дээ. Үг хатуу ч сэтгэлд тустай, эм гашуунч биед тустай гэдэг нь дээрх жишээн дээр харагдаж байна. Үг бол сэтгэлийн эм бас сэтгэлийн хоол. Сэтгэл гундуухан яваа үед бусдаас сайхан үг дуулж бас магтуулахад тэр хүний сэтгэл өөдрөг болдог билээ. Харин хоол гэсэн учир нь та ямар ч хоол идэхгүй хэд хонох вэ? Үүнтэй адил та огт юм ярихгүй хэх удаан байж чадах вэ? АНУ-ын ерөнхийлөгч Аврам Линколин дээр нэг хөгшин эмгэн орж ирэхэд нь Линколин: танд юу хэрэгтэй вэ? та суулдаа гэхэд Эмгэн: Эмээ нь чамд жоохон "идэх юм авчирлаа" гээд цүнхнээсээ хайрсан боов гаргаж ирэхэд Линколин тэр боовыг хараад өөрийн эрхгүй уйлж, өдий хүртэл над дээр хүмүүс ажил төрөл асуух гэж л ирдэгээс биш хэн ч надад санаа тавьж байсангүй. Би ч өөрийгөө боддоггүй байж эмээ таны халуун сэгэлд талархлаа гэжээ. Эмгэн түүнд орж ирэхдээ хэлсэн тэр үг үйлдэл хоёроороо түүний нулимсийг гаргаж чадсан нь гайхалтай. Үг нь зөвхөн үгээр илэрдэггүй бас үйлдлээр илэрдэгийн нэг жишээ энэ билээ. Нэг үг мянган дүрстэй тэнцэнэ. Монгол орон гэж хэлэхэд миний сэтгэлд мянгаас ч олон дүрс харагдаж байна. Тэгвэл монгол орныг мянган дүрсээр илэрхийлж чадхуу гэж зураачдаас асууя. Үгээс өмнө дүрс зураг үүссэн гэж түүхчид зураачид ярьдаг. Үгтэй хамт бурхан байдаг гэдэг шиг дүрс зурагч хамт байдаг гэдэг шиг дүрс зурагч бас хамт байсан бөгөөд. Тэрхүү дүрс зургийг зэрлэгүүд үгийн оронд хэргэлдэг байжээ. Бид ер нь элдэв дкрс зураг харахаараа энэ нэг юм өгүүлээд байна даа гэж яридаг шүү дээ. Иймээс та бүхэн энэ үг гэдэг зүйлийг хаана ч хэлэхдээ үргэлж бодож тунгааж байгаасай гэж энэ бүх жишээг та бүхэндээ хүргэлээ.